
Мэргэжлийн сумогийн 70 дахь ёкозүна Харумафүжи макүүчи зиндааны хамгийн хөнгөн жинтэй бөхөөр сүүлийн хэдэн башё дараалан нэрлэгдсэн. Тэгвэл энэ сарын башёгийн өмнөх биеийн өндөр, жингийн хэмжилтээр Харумафүжи 135 кг жин дарж, Шохозантай ижил жинтэй болсон байна. Макүүчи зиндаанд Харумафүжи, Шохозан нараас бусад нь бүгд 140 кг-аас дээш жинтэй байгаа гэнэ.
Макүүчи буюу мэргэжлийн сумогийн дээд зиндааны хамгийн хүнд жинтэй бөх нь 203 кг-тай Гагамару бол түүнтэй 201 кг жинтэй Саданофүжи ойртож очоод байна.
Мэргэжлийн сумогийн Аки башё есдүгээр сарын 15-наас 29-нд Токио хотын Рёгоку Кокугикан ордонд болно.
Р.Тэмүүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ