Бекхэм, Болт хоёр хамтарч нууц ажилтан болно

img

Холливудад олны анхаарлыг гойд татсан нэгэн бүтээл туурвихаар бэлтгэл ажилдаа оржээ. Нэрт жүжигчин Самуэль Жексон The Secret Service кинонд дэлхийн хамгийн хурдан хүн Усэйн Болт болон Английн нэрт хөлбөмбөгч Дэвид Бекхэмтэй хамтран тоглоно гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Инээдмийн жанрын тус кинонд Дэвид Бекхэм нууц ажилтны дүр бүтээхээр нэгэнт тохиролцсон гэнэ. Харин одоо Усэйн Болтыг зөвшөөрүүлэх ажил үлдээд байгаа ажээ.

Мөн тус кинонд Их Британийн нэрт жүжигчин Колин Ферт тоглох ажээ.

“Заримдаа жүжигчний авьяас билгээс гадна алдар нэртэй хүмүүсийн дүр төрх, оролцоо кинонд амжилт хүргэдэг болчихоод байна. Энэ бол орчин цагийн ертөнцийн нэгэн өөрчлөлт юм.

Тиймээс энэхүү кинонд Бекхэм тоглох нь санхүүгийн хувьд амжилт олох эх үндэс болно гэж үзэж байгаа. Харин одоо Болтыг зөвшөөрнө гэж найдаж сууна” хэмээн Самуэль Жексон өгүүлжээ.

The Secret Service киноны нээлтийг ирэх оны намар хийхээр товлоод байгаа юм байна.

Р.Тэмүүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ