Скарлетт Йоханссон сэтгүүлч залуутай гэрлэхээр боллоо

img

  Холливудын жүжигчин бүсгүй Скарлетт Йоханссон сэтгүүлч залуу Ромэн Дорьяктай гэрлэхээр сэтгэл шулууджээ. Америкийн People сэтгүүл франц сэтгүүлч залуу нэрт жүжигчний зүрхийг эзэмдэж, улмаар сүй тавьсан тухай мэдээллийг анх түгээгээд байна. Венецийн кино наадмын улаан хивсний ёслолд оролцохдоо Скарлетт ядам хуруундаа үнэт эрдэнийн шигтгээтэй бөгж зүүсэн нь Дорьякийн сүйн бэлэг байсан гэнэ. 6

Гэвч одоогоор Скарлетт болон түүний сэтгэлт залуу энэ талаар ямар ч мэдээлэл хийгээгүй байна. Йоханссон 2008 онд жүжигчин Райан Рейнольдстой гэрлэсэн ч салсан билээ. Түүнээс хойш өөрөөсөө олон ах жүжигчин Шон Пеннтэй учир ургуулаад амжсан. Харин сүүлийн жил гаруйн хугацаанд сэтгүүлч залуутай найзалж байгаа юм.

6

Р.Тэмүүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ