"Алтан намар-2013" ургацын баяр болж байна

img

"Алтан намар-2013" шинэ ургацын баяр өнөөдөр Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд нээлтээ хийлээ. Уг баяр ирэх сарын 15 хүртэл болох бөгөөд хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх, сурталчлах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хэрэглэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор зохион байгуулж байгаа аж.

Дашрамд дуулгахад шадар сайд Д.Тэрбишдагва 2006 онд Германы Берлин хотын “ Олон улсын Ногоон 7 хоног” хүнс, хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн худалдааны талаар туршлага судлан, “Намрын ногоон өдрүүд ” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах шийдвэр гаргасан юм.

Б.Цэрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ