ШУТИС-ийн оюутны холбоо хууль бусаар үйл ажиллагаа явуулж байжээ

Тэгвэл өнөөдөр тус сургуулийн хэсэг оюутнууд хэвлэлийн хурал зарлаж, ШУТИС-ийн оюутны холбоо нь 13 жилийн турш хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд биднийг төлөөлөх эрхгүй гэж мэдэгдлээ.
.
Эдгээр оюутан ШУТИС-ийн Оюутны холбооноос зохион байгуулж буй сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэн тэмцэж байгааг дэмжиж байгаа боловч тэдний үйл ажиллагаа нь хууль бус байсан нь нотлогдсон байна. Учир нь тус сургуулийн оюутны холбоо улсын бүртгүүлээгүй байсан байна.
.
Тэдний төлөөлөл болох хүмүүс нь хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан болохоор сургуулийн захиргаа тэдний шаардлагыг хүлээж авахгүй байна гэж үзэж байгаа аж.
Хэвлэлийн хурлын үеэр ШУТИС-ийн УУИС-ийн оюутан Б.Азбаяр “ШУТИС-ийн оюутны холбооны дарга Б.Мягмардорж тэргүүтэй оюутны холбооны хэдэн залуучууд төлбөрийн нэмэгдлийг бууруулахын төлөө биш, өөрсдөө сургуулийн ТУЗ-д орохын төлөө оюутнуудыг ашиглан суулт зарлаж байна. Өчигдөр суулт зарлаж байгаа оюутнуудын дундаас нэг нь сургуулийн захиргаа руу бид төлбөрийг нэмэгдлийг эсэргүүцэж байна гэсэн бичигтэй цаасанд чулуу боогоод шидсэн тохиолдол гарсан. Эдгээр зүйлийн эцэст нь гэмгүй явж байсан оюутнууд л хохироод үлдэнэ” гэж хэллээ.
_
Мөн жил бүр суруулийн захиргаанаас оуюутны холбооны үйл ажиллагаанд зориулж 180 сая төгрөгийн төсөв баталдаг. Энэ мөнгийг оюутны холбооныхон хэрхэн зарцуулж байсныг холбогдох газруудаар шалгуулах хэрэгтэйг хэлж байсан.
.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ