Дүүрэг, хороо бүрт номын сан байгуулахыг шаардлаа

img

Манайд Улсын төв болон Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан гэх хоёр л томоохон номын сан байдаг. Гэтэл сургуулиудын хичээл эхэлсэн энэ үед эдгээр номын сангийн үйл ажиллагаа эхлээгүй бөгөөд засварын ажил хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа аж. Үүнтэй холбоотойгоор “Номтой нөхөрлөе клуб” ТББ-аас өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.

.

Хичээлийн шинэ жил саяхан эхэлсэн боловч их дээд сургуулиудын хичээл жигдэрч, сургалтын үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу явж байна. Гэтэл энэ үед нийслэлд байдаг номын сангийн үйл ажиллагаа эхлээгүй бөгөөд засварын ажил хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа нь оюутан сурагчдад хүндрэл учруулж байгааг хэллээ. Мөн номын сангийн тоог нэмэгдүүлж, орчин нөхцлийг сайжруулсан тохиолдолд бааранд орох оюутнуудын тоо цөөрнө гэсэн юм.

.

Тэд өнөөдөр НЗДТГ болон ССАЖЯаманд энэ хоёр номын санг даруйхан ашиглалтад оруулж, үйл ажиллагааг сайжруулах болон Улаанбаатар хотын дүүрэг, хороо бүрт орчин үеийн номын сантай болгох шаардлага хүргүүлсэн юм.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Modern Mongol:
Hereggui
2013-09-06