Дүрэм зөрчсөн жолооч нар 74 сая төгрөгийг Нийслэлийн төрийн санд тушаажээ

img

  Өнгөрсөн сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөний хяналтын камераар илэрсэн зөрчилд хариуцлага тооцож эхэлсэн.  Уг камер нь автоматжуулсан системтэй учир тээврийн хэрэгслийг аль замд, хэзээ, хэдэн км цагийн хурдтай орсныг болон аль уулзварт хэдэн цагт улаан гэрлээр нэвтэрснийг зураг болон бичлэгээр баталгаажуулаад автоматаар хэвлэдэг.   Түүнийг дугтуйлж, мэдэгдлийн хуудсыг “Монгол Шуудан” ТӨХК-ийн шууданчид тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар 1-3 хоногийн дотор торгуулийн хуудсыг хүргэж байна. Зөрчил гаргасан автомашины эзэмшигч нь торгуулийн хуудас хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор төлбөрөө төрийн сангийн дансанд байршуулах үүрэгтэй.   Энэ сарын 04-ний байдлаар нийт 14706 иргэн торгуулийн баримтжуулсан хуудас хүлээн авсан байна. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 4187 бол, хурд хэтрүүлсэн 10519 тээврийн хэрэгсэл байна. Эдгээр дүрэм зөрчсөн иргэдийн тал хувь нь буюу 74,780,000 төгрөгийг Нийслэлийн төрийн санд тушаасан байна. Түүнчлэн хаяг нь тодорхойгүйгээс 1168 торгуулийн хуудсыг Замын хөдөлгөөний удирдлагын төвд буцаж иржээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Батболд:
Энэ машин ачдаг ажилгаанд чин иргэн би их баярлаж байна. Яагаад гэвэл 1-р зам дээр зогсон машинаас болж ард иргэдийн машин хоорондоо олон мергелдеж ард иргэд их гэмтэж бэртэж менге тегрегеер шатдаг. Тийм болхоор энэ машин ачдаг ажилгааг битгий зогсоогоорой
2013-09-08
доржоо:
дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцдог болжээ болж. Гэхдээ дүрмээс давсан хуувь зөрчсөн эрхэм дарга сайд гишүүдэд монголд үйлчилдэг хууль байна уу. Ард түмэндээ хатуурхсан шигээ ихэс дээдэст бас хатуурхаж чаддаг хууль дүрэм журам шүүх яам байна уу. Байхгүй шүү дээ. адилхан л бурууд хүчтэй баймаар байх юм. энгийн иргэдийг хянах тогтолцоо ямар аймаар нарийсаж чангарч байнаа. Онлайнаар хүртэл торгууль авч чадаж байна шүү.
2013-09-08
zochin:
za Bat uul ch oboo bayjjee ali dancryygaa gylgyyldag boldoo xoorxii ed nar ymar xanaj zadax bish. edniixen garch ircneecee xoish 2 bank dampyyryyllaa. ingej xybaaj abdagaa bolimoor jm. yrd ni bac olnoor yalcan uedee bac l baaxan bank dampyyryylj xybaaj idcen.tuux martaxgui.Uiliin ur gej tom ireedui xuleej l bgaa da.
2013-09-08
nowshiin tsagdaa:
ard tumeniig hoslood baigaarai
2013-09-07
Зочин:
эрхийг нь хасаад байгаач ээ Дүрмээ барьдаг нь жолоогоо баръяа
2013-09-06