Богдхан уулын амны зарим газрыг иргэдэд эзэмшүүлэх төсөл өргөн барив

img

УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар өнөөдөр Зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсан, Богино, Арцатын аманд газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд газрын зориулалтыг өөрчлөн ашиглах, байгаль орчныг хамгаалах талаар бодитой үйл ажиллагаа явуулахгүй байгаа юм. Үүнээс болж байгалийн унаган төрх алдагдах, хөрсний бохирдол, элэгдэл эвдрэлд орж, дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт тавигдах шаардлага, стандарт, хэм хэмжээ бүрэн алдагдаж тухайн нутаг дэвсгэрт барилгажсан хороолол бүхий суурьшлын бүс үүсээд байгаа билээ.

Одоогоор нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсан, Богины аманд 612 өрх, 1800 гаруй иргэн гэр хороололд, 1914 өрх, 8300 гаруй иргэн орон сууцанд, 4 дүгээр хорооны Арцатын аманд 88 өрх, 210 иргэн гэр хороололд амьдардаг байна. Эдгээр иргэдээс амьдарч байгаа газраа өмчилж авах болон тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлж өгөх тухай хүсэлтийг удаа дараа ирүүлжээ. Тус хороодын нутаг дэвсгэрт суурьшин амьдарч байгаа иргэд 1943 оноос хойш өнөөг хүртэл үе дамжин амьдарсаар ирсэн аж.

Иймээс эдгээр нэр бүхий гишүүд дээр дурдсан эрх зүйн болон орон нутгийн, иргэдийн санал хүсэлтийг харгалзан иргэдийн хууль ёсны эрх ашгийг хангах үүднээс Дархан цаазат Богдхан уулын тусгай хамгаалалтын бүс дэх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсан, Богины ам, 4 дүгээр хорооны Арцатын амны эдэлбэр газрын зарим хэсгийг тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж энэхүү тогтоолын төслийг санаачилжээ. Энэ асуудлаар дүүрэг, хороодын ИНХ болон ИТХ, Засаг дарга нараас ирүүлсэн албан ёсны санал, хүсэлт, холбогдох хуульд заасан бусад материалыг төсөлд хавсаргасан байна.

Тогтоолын төсөл батлагдсанаар Дархан цаазат Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутагт он удаан жил, үе дамжин амьдарч суурьшсан нийт 700 өрхийн 2000 гаруй иргэд Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу газар өмчлөх, эзэмших эрхээр хангагдаж, улмаар үл хөдлөх хөрөнгө болох газар, байшин, орон сууцаа эдийн засгийн эргэлтэд оруулах замаар ая тухтай ажилтай, орлоготой амьдрах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаагаа хэллээ.

Мөн энэ өдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Л.Болд “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын төсөл өргөн барив. Газрын тухай хууль болон Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журам”-ыг үндэслэн Бүгд Найрамдах Солонгос Улс болон Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яамдад олгосон газрыг “гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газарт олгосон газар”-ын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авахаар эл тогтоолын төслийг боловсруулснаа мөн өргөн барилаа.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

huulia har:
huuli zurchij buusan iregded huuli sanaachilj bolomj olgono gej baihuu. on udaan jil gej suuld huduunuus orj irsen humuus baidag.
2013-09-09
boliochee:
Ertnes tahij shvtej irsen darhan tsaazat gazar shvde boliochee. Henii erh ashgiig hamgaalaad bga ym be. Gazaraar luiwar hiih gesen ymuu!!!!!!!!!
2013-09-09
hulgaich dinzavr:
ene hulgaich nar ehleed alivaa yumiig horigloson huhli bataldag. ter ni jisheelbel engiin hun uuliin amand ochood ambaar barihiig bol tas horiglono. Uursduu bol hamag yumaa semhen bariad avna.Tegeed uursduu maddaggui barij avaad engiin haltar neg ch nohoo oroh argagui bolmogtc nuguu huuliar horiglood baisan buh horigoo tsutsaldag. Unugursun 20 jild tur ard tumnees hulgai hiihdee iim l argaar yavj irsen
2013-09-08
xn..:
Ardchilal gedeg caixan ugnii zaana nuugdcan xeceg xylgaichyyd bolimoor jm. icheech de
2013-09-08
zochin:
Ly bold. Ouyn gerel 2 t tend gazar xeregtei bolj l de tegeed ard irgediin neriig barij oopcdoo abaxiin tyld xiij bgaa arga. neeree l ed nar ard irgeded tiim ix xairtai bolj gene.xar xudalchyyd. ardf tumen teneg bish ta nar olon ydaa moligdoj chadaxgui.
2013-09-08
EE HUDLAA:
EE CHAAVAASAA DEMJIH HEREGGUI EE. NAADUUL CHINI HUDLAA. UURSDUU TOM TOM SHILTGEENUUD BOSGOCHIHOOD DALBAAN DOROO YALT CH UGUI HEDEN TANIL GOLDUU HEDEN AILDAA UGUH GEJ BGAAN. TUUNEES IRGED OCHOOD HONOJ UNJIN SUUJ BHAD NI L INGEH BSAN BIZ DEE.
2013-09-07
zochin:
ankh udaaa mongol ulsiin tusgai hamgaalalttai gazar nutg hasagdah gej bna daa gej harj bna, bas mongoliin ertnii darhan tsaatsat nutag ogdhan uullaas shoo
2013-09-07
ДОРЖОО:
АВАХ ЭЗЭМШИХ ГАЗАР НЬ ДАРГА НАРТ ДУУСЧААД ОДОО НӨГӨӨ ДАРХАН ЦААЗАТ ХОТЫН ОРЧМЫН ГАЗРУУДАД ЭЗЭМШЛЭЭ ТОГТООХ ГЭЖ САНААРХАЖ ЭХЛЭВ.
2013-09-07
Ойдов:
Энэ оюунгэрэл гэж естой хогийн хулгайч байсан бна даа. Тэр 700 айлийн дотор талд нь оорсдийн хамаатан, нутаг жалгаа оруулсан бгаа нь хэндч ойлгомжтой??!?!?!?!?!
2013-09-07
зочин:
Ичиж үхэмээр юм. Ёстой хэлэх үг алга даа.
2013-09-07
зочин:
За энэ ч арай бишээ. Одоо өөрсддөө зориулж хууль барьж байх шив дээ. Хууль гаргасан л бол түүнийгээ мөрдөж сурах хэрэгтэй. Буцаж, эргэж хургадаг чинь муу хүний л араншин.
2013-09-07
zochin:
Huuliig ard tumend zoriulahuu awilgachid zoriulahuu harj l bay batalchihwal temtsene shuu
2013-09-07
Shudarga uu:
Huuliig saihiulah yostoi humuus ni ni hurungutnuuded hudaldagchihsaan.. tednii zahialgaar huulia uurchilnuu geed yavj baidag,, gaarsan luivarchid yumaa .. iim yumnuud l mongoliin turd shurgalsan baigaam daa...
2013-09-07
zaza:
Za tegbel bogd uuliin neg amand hashaa hatgaj abdag hergeee heden jiliin daraaa omchluuleed ogchih yum bnda baishin barilga baridagch yumuu
2013-09-07
BAIGALI ORCNII IRGENII NIIGEM:
ZA ENE BOL HUULIIG YAJ ZURCHIJ MUNGU BOSGOOD DARAA NI IH HURLIIN GISHUUDEEREE DAMJUULJ YAJ BATALGAAJUULJ ABDAGIIN SAIHAN JISHEE BOL ENE DEE.BITGII GORID TIIM YUN BAIHGUI SHUU.ENE TALAAR MUDHUN IRGENII NIIGMIIHEN HEBLELIIN HURAL BOLON BUSAD AKTS HIIJ TEMTSEH BOLNO.BAIGALI ORCHNII YAM L GANTSAARAA YAMDAASENE TUSLIIG DEMJIHGUI GEJ SANALAA UGSUN BAIGAA.BAYR HURGUE OYUN SAIDAD UZEED BAIGAARAI ARAAS CHINE BID TEMTSENEE
2013-09-07
Элбэгдорж:
Би ард түмнээсээ, Улаанбаатарчуудаасаа асуух шаардлагатай гэж үзэж байна. Би эх нутгаа, ард түмнээ авилгачдаас хамгаалахын төлөө эцсээ хүртэл тэмцэхээ баталж байна. Надад итгэж болно.
2013-09-06
йужй:
Зайсан толгойн арын авилгчдын үүр болсон өндөр харшуудыг хуульчлан тэдний мэдэлд газрыг өгч байгаа хууль МУ-ын 3 сая шахам иргдийн 99 хувь зөвшөөрөхгүй дээ
2013-09-06
gjee:
ene bol mash zuv. yagaad jiriin irged amidarch bgaa gazraa bj bolohgvi huugduj bdgiin
2013-09-06
зочин:
Хууль зөрчсөн үйлдэлийг хамгаалж байгаа юм биш үү Өөртөө ,өөрсдөдөө, эсвэл зөвхөн хэсэг бүлэг хүмүүст зориулж хууль үйлдвэрлэдэгийг зогсоогооч ээ хууль гэдэг маань нийт ард түмэн , монгол улсын нийтлэг эрх ашгийг хамгаалах ёстой юм байгаа биз дээ
2013-09-06
?????:
700 өрх 2000 иргэн гэнэ үү хэний эрх ашиг явж байгаа нь тодорхойл байна. Манай хөрөнгөтнүүд харин цөөрөө юудаа
2013-09-06
!!!!!:
энэ бол зүгээр өнөөгийн нийгэмийн нэг дүр төрх ш дээ мөнгөтэй хөрөнгөтэй нь өөртөө нийцүүлж хууль батлуулаад гүйцээ. Юм үнэндээ үргэлж тийм хялбар байдаггүй юмдаа харуулна биздээ.
2013-09-06
Zochin:
Bogd uuliig 380 jil ekologiig n hamgaalj tahisan Bogd uuland orognson hun buriig tenger nirgeh bolno sayiin 8 sariin tengriin nirgelt zuvhun sanuulga baisan.
2013-09-06
zuvkk:
Mash zuv, demjij bn , ard irgedeg umchuulehen zuv
2013-09-06