Хуульчдын холбооны анхдугаар их хурал эхэллээ

img

Монголын хуульчдын анхдугаар их хурал өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Гурав хоног үргэлжлэх энэхүү хуралд 490 төлөөлөгч оролцож байгаа ба Монголын хуульчдын холбоог байгуулж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийг хэлэлцэн батлах юм.

5 Хуульчдын анхдугаар их хурлыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн явуулсан илгээлтийг хүргэж, дараа  нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нээлтийн үг хэлсэн. Тэрбээр “Хуульчдын холбоо болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийг боловсруулах, хуульч мэргэжлийн стандартыг бий болгох, хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцоог аливаа төрийн болон улс төрийн байгууллагын оролцоогүйгээр зөвхөн хуульчид өөрсдөө бий болгоход энэ хурлын гол зорилго оршино” гэлээ.

5

Өнөөдрийн хуралдаанаар Хуульчдын холбооны дүрмийг хэлэлцэн батлах юм. Харин маргааш, нөгөөдөр үргэлжлэх хуралдаанаар Хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийг хэлэлцэж, холбооны ерөнхийлөгчийг сонгоно.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Дандаа дарга нар түүний найз нөхөд байна.
2013-09-08
Цугларал:
Нарангэрэл Цог Нямдорж ....зэрэг хуульчид байна уу гэмт уйлдвэруудийн хийсэн Лундэн энэ тэрийн цуглуулга уу
2013-09-07
зочин:
Яамны нөхдүүд харагдаж байна. Залуу хуульчид олон болж байгаа ч саяын нэр дүвшүүлэлт хуудуутай болсон гэж бодож байна.
2013-09-07
Bhbsd:
Iim ih hural gej haana bsn um suudal n ch dyyreegyi l bna shyy dee
2013-09-06
бор:
Хуульчидын Холбооны Ерөнхийлөгчөөр нь одоо Тэмүүжингийн бөгсийг долоогч гарна даа, Харж байгаарай, ийм шудраг ёс гэж байдагч үгүй байхаа
2013-09-06
өвөө:
Хуульчидын анхдугаар Их Хуралд хуульч нар оролцсон юмуу, нэгч хуульч алга байнашдээ
2013-09-06
хар:
Тэмүүжин чинь зүгээр худлаа ярьдаг нь л байхгүй юу
2013-09-06
ккккк:
Хуульч гэчихээр хүн харагдахгүй л бна шдээ, Тэмүүжин чинь хуульч биш биз дээ, шалгалт өгч гэрчилгээ авсаныг нь лавмэдэхгүй л юм байна
2013-09-06
huleelt:
huuli zorchin, hunii erh choloond haldaj eruugiin gemt hereg uilden tsagdaagiin baiguullagaas halagdsan huniig dahin tsagdaagiin baiguullagad abch bayangol duurgiin tsagdaagiin heltsiin darga bolgoson asuudalaa yah be huuli zuin saidaa
2013-09-06