
Дипломат паспорт эзэмшигчдийг виз авах шаардлагаас чөлөөлөх тухай Монгол, Италийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжиж, байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар тогтлоо. Хэлэлцээр батлагдвал дипломат паспорт эзэмшигч 6 хүртэлх сарын хугацаанд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчдог болох юм.
Монгол Улс одоогийн байдлаар 20 оронтой дипломат, албан паспорт эзэмшигчид визгүй зорчих, Герман, Чех улстай дипломат паспорт эзэмшигчид визгүй зорчих хэлэлцээр байгуулжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ