Нийслэлийн 14 цэгт байгуулах “Сайн өдрийн зах” түрээсийн төлбөргүй байна

img

  Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн энэ  сарын 05-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Түр захын байршил тогтоох тухай” асуудлыг хэлэлцсэн. Улаанбатар хотын төвийн 6 дүүрэгт зах худалдааны төв гэсэн нэртэй худалдаа үйлчилгээний 100 гаруй аж ахуй нэгж байгууллагууд тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Зах, худалдааны төвүүд нь ихэвчлэн 10-19 цагийн хооронд ажилладаг бөгөөд амралтын өдрүүд болон баяр ёслолын өмнөх өдрүүдэд ихээхэн ачаалалтай байдаг. Хэдхэн газар цөөн тооны зах, худалдааны төвүүд иргэдэд үйлчилж байгаа нь дутагдалтай тул хүн ам ихээр төвлөрсөн газруудад түр худалдааны төвүүдийг ажиллуулж, ялангуяа амралтын өдрүүдэд иргэдэд ойртсон үйлчилгээг бий болгох шаардлага тулгарч байгаа юм.  Тиймээс эхний байдлаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас амралтын өдрүүдэд ажиллах “Сайн өдрийн зах” түр худалдааны төвийг ажиллуулах боломжтой дараах байршлуудыг тогтоожээ. 1.    Төмөр замын дээд сургуулийн урд талд 2.    10-р хорооллын “Номин” худалдааны төвийн урд талд 3.    Жуковын музейн хойд талд 4.    Сансарын тунель орчимд 5.    Амгалангийн зам дагуу Амгалан төвийн баруун талд 6.    Чойжин ламын сүм музейн урд талд 7.    “Аса” циркийн хойд талын талбай 8.    МУИС-ын хичээлийн 4-р байрны хойд талд 9.    Ерөнхий боловсролын 3-р сургуулийн урд талд 10.  Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд талд талбай 11.  Нисэхийн 7-р сургуулийн спорт талбайн урд хэсэг 12.  106-р сургуулийн урд талбай 13.  Эрх чөлөөний талбайн зүүн хэсэгт 14.  Төмөр замын дээд сургуулийн урд талбай Харин цагийн хязгаарлалттай ажиллах түр худалдааны захыг 12 газарт байршуулахаар төлөвлөсөн байна. Эдгээр захуудад худалдаа эрхлэх бизнес эрхлэгчдээс ямар нэгэн талбайн түрээсийн төлбөр авахгүй бөгөөд иргэдийг дэмжих зорилгоор зөвхөн хогны хураамжийг авахаар тооцоолж байгаа юм. Сонгосон талбайг тохижуулж, нарны энергээр цэнэглэгддэг гэрэлтүүлэг, үйлчлүүлэгчдэд зориулсан био ОО байршуулах зэрэг аль болох иргэдийг тухтай үйлчлүүлэх, худалдаачид тохилог орчинд ажиллах бололцоог хангахаар төлөвлөжээ. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд нийслэлд бусад орны жишгээр иргэддээ ойртсон түр худалдааны захыг ажиллуулах нь зүйтэй гэж үзэн уг асуудлыг дэмжсэн юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hunshagai:
Eruul ahuin shaardlaga hangaj chadah bolov uu naanaas chin bugd uvchin munguur hudaldaj avahgui l baigaasai daa burhan mineee
2013-09-08
zochin:
Zuv shuu mash tseverhen bailgah heregtei
2013-09-07
UB irgen:
choijin lamiin sum baihdaa yah vedee. Tuuhiin dursgalt giin ergen toiron hamgaalaltand baih yostoi yum. getel ui tumen hunii hold daruulj ehleheer yah bolj baina. Nogoo said Oyungerel haa baina??? ih yum yridag shigee boditoi hergeti yum hiih hergeteishuudee
2013-09-07
jaki:
heleed yahab yuch zarj boldog baih ni hamgiin chuhal ni shvv tegeed ervvl ahui taldaa hynalt sain baih heregtei gej helmeer bnaaaaaaaaa
2013-09-07
jaki:
shan sanaa bnaa demjij bna ene zahad chenj gej aimaar mangas hezeech bvv bgaasai ene olon hogoochidod sain tus boloosoi nogoochid maani orobdoltei bna shvvvvvvvvvvvvvvvvvv
2013-09-07
mjagmar:
Ene mash goyo bnaa,end zarim huuchin huvcasaa ugaaj indvvdeed dooguur amidardag hvmvvstee ugch buyan boljo !!!!
2013-09-07
khch:
Gargaj bgaa sanaliig demjij bna.manaihaas busad ornuudad 7honogt 2,3udaa gardag hudaldaa bdag. Ter hudaldaa garsan odor ter hudaldaanii tovtei oir bairlah super market bolon Busad hudaldaanii tovuudiin baraanii une bas hyamdardag.ghdee manai ornii huvid tegj hyamdrahgui n oilgomjtoi ch ene sanaachlaj bgaa zahiihaa ajliig sn zohion bguulval ard irgeded bas heregt l bh.
2013-09-07