
Дуучин Мадонна эрх баригчиддаа хандан дайн явуулахгүй байхыг уриалжээ. Тэрбээр “Нэгдсэн Улс Сири рүү бүү халд” гэсэн бичгийг гараараа бичин Instagram-д байршуулсан байна.
Мадоннагаас өмнө Анжелина Жоли дайны эсрэг байгаагаа мэдэгдэж байсан юм. Жоли “Би дэлхийн улс орны удирдагч нарт хандан хэлж байна. Та бүхэн санал зөрөлдөөнөө арилгаж хүчирхийллээ зогсоогооч гэж гуйж байна. Хэдэн сая хүний амь нас та бүхний гарт байна. Та бүхэн заавал ойлголцох ёстой ” хэмээн Иорданы дүрвэгсдийн Заатри лагерьт байхдаа мэдэгдэж байв.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ