III ДЦС-ын уулзвараас Яармагийн гүүр хүртэлх замыг түр хаалаа

img

  “Атар Өргөө” компанийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг өргөтгөн шинэчилж байгаатай холбогдуулан өчигдөр орой 22.00 цагаас эхлэн зарим хэсэгт замын хөдөлгөөнийг түр хаахаар боллоо. Тодруулбал, III ДЦС-ын урд уулзвараас Яармагийн гүүр хүртэл 420 метр замын хөдөлгөөнийг хааж, суурь хучилтын ажил гүйцэтгэх юм. Тус  замыг энэ сарын 09 буюу рэх даваа гарагийн 07.00 цагт нээнэ. Иймд тухайн чиглэлд зорчих жолооч нар Ажилчны гудамжнаас III ДЦС-ын баруун талаар Яармагийн гүүртэй нийлэх сайжруулсан замаар зорчих боломжтой аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ