
Санал асуулгаар Нобелийн шагналд нэр дэвшигчдийг Японы зохиолч Харуки Мураками тэргүүлж байгаа аж. “Норвегийн ой” номын зохиогч, Японы зохиолчийн боломж гуравт нэг ногдож байна. Өнгөрсөн жил түүний боломж аравт нэг байжээ.
Харуки Мураками 64 настай. Японы орчин үеийн зохиолч нарын дунд өндөр нэр хүндтэй. Тэрбээр зохиол бичихээс гадна Фрэнсис Скотт Фицжеральд, Труман Капот, Жон Ирвин, Жером Сэлинжер нарын Америкийн XX зууны уран бүтээлчдийн шүлэг, зохиолыг англи хэлнээс орчуулжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ