Монгол, Хойд Солонгосын Засгийн газар хоорондын хуралдаан болно

img

Энэ сарын 22-26-ны өдрүүдэд БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод болох Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын Зөвлөлдөх комиссын 9 дүгээр хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталжээ. Хуралдаанд комиссын Монголын хэсгийн дарга, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Солонгосын хэсгийн дарга, Гадаад худалдааны сайд Ри Рён Нам тэргүүтэй хоёр талын Засгийн газрын төлөөлөгчид оролцох юм.
  Энэ удаагийн хуралдаан хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойтой давхцаж байгаа тул хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй ярилцахаар төлөвлөжээ. Худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт өгч, цаашид эдгээр болон бусад салбарт хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, МҮХАҮТ, БНАСАУ-ын Гадаад худалдааны яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг, Засгийн газар хоорондын 9 дүгээр хуралдааны Протоколд гарын үсэг зурах юм байна.   Хуралдааны үеэр манай төлөөлөгчид БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн даргад бараалхаж, Төмөр замын сайд, Хамтарсан хөрөнгө оруулалтын хорооны дарга зэрэг албаныхантай уулзана. Түүнчлэн Пхеньяны Олон улсын намрын үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцож, аж үйлдвэрийн бүс, хүнс, жимсний аж ахуйн үйл ажиллагаатай нь танилцаж туршлага солилцих аж. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
ene sadist ulstai yug ni hamtrah geed b.ga yum tolgoi undiisniig ni shorond hiideg er ni bol ard tvmnee malaas dor bailgadag ulstai ardchilsan mgl uls yarih yum baimgvi yum daa
2013-09-08