Токио тэргүүлж эхэллээ

img

  Зуны 2020 онд олимп явуулах эрх авсан хотыг зарлахад ердөө л ганц  хоног үлдлээ. Данийн Олимпийн үндэсний хорооны ерөнхийлөгч Нильс Нигаард хэвлэлийн бага хурал хийлгэж нэрээ дэвшүүлсэн  Стамбул, Мадрид хотоос Токио илүү байгааг хэлжээ. Тэрбээр “Өнөөгийн байдлаар Токиод тэргүүлж байгаа. Ялангуяа техникийн байдлаар” гэжээ.   Токио 1964 онд олимпийн наадам явуулж байв. Тухайн үед Токиогийн гол үзүүлэлт нь олимпийн тосгоноос найман км-ийн зайд наамдын объектуудыг байрлуулж байв. Үүнээс  өмнө Стамбул өндөр боломжтой байсан ч энэ зун болсон жагсаал цуглаан үймээн Олон улсын олимпийн хорооны гишүүдийн бодлыг өөрчилсөн гэж Нигаард тайлбарласан байна. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

turbo:
ТОКИО бүтэхгүй цацрагаас яаж өөрсдийгөө аврах талаар бодохын оронд юун олимп
2013-09-08