
Холливудынхан байгалийн цэвэр гаралтай хүнс хэрэглэх, экологийн эрчим хүч хэрэглэх зэрэг моод болоод байгаа юм. Америкийн “Us Magazine” сэтгүүл экологич оддын рейтинг гаргажээ.
Жагсаалтыг Леонардо ди Каприо түрүүлсэн байна. Тэрбээр Нью-Йоркт “Riverhouse” орон сууцны цогцолбор худалдаж авсан нь нарны эрчим хүчээр бүх цахилгаан хэрэгслээ ажиллуулдаг аж. Түүнээс гадна жүжигчин өөрийнхөө нэрээр нэрлэсэн сан байгуулж, байгаль орчныг хамгаалах сэдэвтэй “11 цаг” баримтат кино хийсэн юм.
Удаахь байрт Камерон Диаз бичигджээ. Тэрбээр “Act Green” кампанит ажилд оролцож “Toyota Prius” гибрид машин унадаг. Гуравдугаарт АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Гор, дуучин Жек Жексон оржээ. Жек Жексоны бичлэгийн студи нарны эрчим хүчээр ажилладаг аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ