Өлгийчүүд наадамлаж байна
Баян-Өлгий аймгийн таван суманд малын шүлхий өвчин гарсны улмаас хөл хорио тогтоож аймгийн наадмаа хойшлуулаад байсан билээ.
Тэгвэл аймгийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит хурлаар аймгийн наадмыг энэ сарын 7,8-нд буюу өчигдөр, өнөөдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Баян-Өлгий аймгийнхан ийнхүү хоёр сарын дараа Ардын хувьсгалын 92 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ой, Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 73 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ