Өмгөөлөгч Д.Батсүх Хуульчдын холбоог тэргүүлнэ

Уг холбооны Ерөнхийлөгчид нийт 10 нэр дэвшигч нэр дэвшсэн ч нэг нэр дэвшигчийн ажилласан жил нь хүрээгүй хэмээн хасагдаж, хоёр нэр дэвшигч нэрээ татсан байна. Нэр дэвшигчдээс 229 санал авсан хүн Ерөнхийлөгчөөр сонгогдох байсан ч нэр дэвшигчид уг саналыг авч чадаагүй юм. Тиймээс дүрэмд заасны дагуу дахин санал хураалтыг явуулахад өмгөөлөгч О.Алтангэрэл 214 санал буюу 48.97 хувийн санал, өмгөөлөгч Д.Батсүх 219 санал буюу 50.11 хувийн санал аван Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Уг хуралдаанд нийт 490 төлөөлөгчид сонгогдсон бөгөөд 98 шүүгч, 98 прокурор, 196 өмгөөлөгч, 98 бусад хуульчдын төлөөлөл оролцож байгаа гэнэ.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ