ЦЕГ-аас Ж.Бямбадоржид мэдэгдэл хүргүүлжээ
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж хэдхэн хоногийн өмнө мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр тэрбээр “Хүний эрхийн үндэсний комисст иргэдээс ирүүлсэн гомдлуудаас хамгийн их хувийг цагдаагийн байгууллагууд тэр дундаа мөрдөн байцаагч нар сэжигтнийг айлгаж, сүрдүүлдэг. Хийсэн хэргээ хүлээхгүй бол эхнэр хүүхэд, ээж аавыг нь хорино гэж айлган, хүчээр хэрэг хүлээлгэдэг гэсэн гомдол эзэлж байгаа” гэсэн юм.
Харин ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Т.Сайнжаргал дээрх мэдээллийг эрс эсэргүүцэж, “Цагдаагийн ерөнхий газарт мөрдөн байцаалтын явцад хүний эрхийг зөрчиж, хүчээр хэрэг хүлээлгэсэн, айлган сүрдүүлсэн тухай гомдол нэг ч ирээгүй. Тиймээс хүний эрхийн үндэсний комиссын даргыг худал ташаа, баримтгүй мэдээлэл гаргасан тул манай байгууллагаас албан бичиг илгээсэн” гэв.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ