МИАТ компани “Boeing 767” онгоцоо түрээслүүлж байна

img

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани өчигдрөөс эхлэн түрээсээр ашиглаж байсан хуучин “Boeing 767” онгоцоо Бангладешийн төрийн өмчит авиа компанид түрээслүүлж эхэлжээ.

Энэ талаар МИАТ компани мэдээллэхдээ “Анхны нислэг нь хийгдсэнээс хойш гурван сарын хугацаанд үргэлжлэх тус түрээсийн гэрээний хэлбэрийг нойтон түрээсийн арга байхаар тохиролцсон. Нойтон түрээсийн арга гэдэг нь түрээслүүлэгч тал агаарын хөлөг, техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их биеийн болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцдгаараа онцлогтой. Манай компани “Boeing 767” онгоцоо түрээсэлж байгаа нь нэг талаасаа компанийн алдагдлыг бууруулах зорилготой бөгөөд энэ хугацаанд тус онгоцоор үйлдэж байсан нислэгийг шинээр худалдан авсан “Boeing 767-300” агаарын хөлөг даах боломжтой юм” гэв.

Б.Цэрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ