“Барилга орон сууц-2013” намрын үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө
Барилгын Зөвлөгөө Мэдээллийн төвөөс 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Барилга орон сууц-2013” үзэсгэлэн өнөөдөр орой өндөрлөх аж.
Тус үзэсгэлэнд шинэ орон сууц, ипотекийн зээл олгож байга арилжааны банкууд, барилгын материалын үйлдвэрлэгч, импортлогч болон амины орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 120 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцож байгаа юм.
Мөн Засгийн газраас барилгын салбарыг дэмжиж орон сууцны эрэлт нийлүүлэлтийг тэгш хангах бодлого барьж байгаатай холбогдуулан иргэд барилгын компаниудыг холбох гүүр болж байгаагаараа давуу талтай.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ