Хуульчдын холбооны гишүүний татвар 20 мянган төгрөг боллоо
Монголын хуульчдын анхдугаар их хурал Төрийн ордонд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Хуульчдын холбооны гишүүний татварын хэмжээг батлах санал хураалт явуулж, 20 мянган төгрөгөөр тогтоолоо. Харин холбооны ерөнхийлөгчийн цалинг нэг сая 88 мянган төгрөг байхаар оруулж ирсэн ажлын хэсгийн саналыг бага гэж үзсэн тул хуралд оролцогчдын саналаар хоёр сая төгрөг болгон баталжээ.Энэ нь шүүгчийн сарын цалинтай тэнцэж байгаа юм.
Мөн холбооны гишүүний татварын хувьд цалингийн доод хэмжээний 198.000 төгрөг 10 хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтсон юм байна.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ