Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн бясалгал хийнэ

img

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр зориулсан “Бясалгал флаш моб” үйл ажиллагаа ирэх мягмар гараг буюу энэ сарын 10-нд Чингисийн талбайд болно. Энэ үйл ажиллагааг Монголын залуучуудын холбоо, Монгол улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Оюунлаг буддист нийгэмлэг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран зохион байгуулж байгаа юм. Нийт 1000 залуу оролцох бөгөөд сонирхсон хүмүүс хүрэлцэн ирж оролцох боломжтой гэнэ.

1

Манай улс 1996 оноос эхлэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлсээр 18 жил болох гэж байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн 31 мянга орчим хүнийг хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгажээ.

1

УИХ-аас 1998 онд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль батлагдсантай холбоотойгоор 17 мянга гаруй хүнд нийтдээ 16 тэрбум гаруй төгрөгийн нөхөн олговрыг олгоод байгаа аж.

1

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ