“Сумын залуус” төслийн шилдгүүдийг шалгаруулж байна

img

Хөдөлмөрийн яам, МЗХ-тай хамтран хэрэгжүүлж эхлээд байгаа “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Сумын залуус” төслийг зуны гурван сарын турш хэрэгжүүлсэн. Энэхүү төсөлд эмч, англи хэл, математик-мэдээлэл зүй, үйлдвэрлэл-бизнесийн удирдлага мэргэжлээр суралцдаг оюутнууд хамрагдсан. Тэд дөрөв, дөрвөөрөө нэг баг болон “Дөрвөн бэрх” багийг бүрдүүлж, 21 аймгийн 331 суманд хуваарилагдан хоёр сарын турш мэргэжлийн чиглэлээрээ сургалт явуулж, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулжээ.

1

Харин өнгөрөгч баасан гарагаас эхлэн МЗХ-ны байранд өдөрт хоёр аймгийн сумдад ажилласан багийнхан тайлангаа тавьж, шүүгчид шилдэг нэг багийг тодруулж байгаа аж. Өчигдөр Увс, Хэнтий аймгийн шилдэг хоёр багийг шалгаруулсан бол өнөөдөр Өвөрхангай, Хэнтий аймгийн тайлангийн хурал болж шилдэг төсөл хэрэгжүүлчийг тодруулах гэж байна.

Аймгаа тус бүр нэг шилдэг төсөл хэрэгжүүлэгч баг шалгаруулах бөгөөд тэд ирэх сарын 05-нд Төрийн ордонд тайлангаа хэлэлцүүлж шилдэг гурван багийг тодруулах аж.

1

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ