Бид зөв амьдармаар байна

img

Сэтгүүлч бидэнд нийгэмдээ гомдож тунирхах өч төчнөөн шалтгаан бий. Эдийн засаг доройтлоо, улсын төсөв хомсдлоо, нийгэм эдийн засгийн өч төчнөөн асуудлууд бий. Нэг хэсэг нь хадуурч давхина, нөгөө хэсэг нь алтан дундажийг нь олох гэж чармайна... Ердөө үүрэг нь л тэр юм чинь. Харин өөрсдийнхөө тухай бол тэр бүрий ярихгүй. Цалинг нь асуухаар ичисхийгээд хэлэхэд нөгөө нөхдүүд дээрэлхэнгүй хандана. Зарим нь “Алив сарын чинь цалинг өгье, тийм нийтлэл ярилцлага нийлээд өгчих гэнэ. Зарим нь авна нийтлэнэ ээ. Тэгээд л улс төр, эдийн засгийнхны гарт орно доо.

1

Зэрлэг капитализмын гар хөл болж байгаа юм. Гэрт хоол нэхэж байгаа үр хүүхдээ бодохоор ингэж амьдармаар ч юм шиг, сэтгүүлзүйн ёс горимоо дагахаар хэзээ ч хүлээн зөвшөөрөмгүй. Ардын баатар болсноос ахуйтны гар хөл болох ийм л зам мөр харагдаад байгаа юм. Сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалдаг нэг ч Үйлдвэрчний эвлэл байдаггүй юм. Тэд жагсаал цуглаан байгуулах хууль талаас ямар ч эрхзүйн үндэс байхгүй. Тэднийг хэн ч хамгаалахгүй. Тэгсэн хэрнээ жагсагчид болгоны мэдээллийг дамжуулах үүрэгтэй.

1

Хэн нэгний эрх ашиг нь зөрчигдсөн бол дуртай үедээ хүссэн цагтаа хэвлэлийн бага хурал зарлаад сэтгүүлч нарыг цуглуулж нийгмээр нэг цацаж чаддаг байхад мөнөөх сэтгүүлч нарт тэр нь хориотой. Улсынх нь Ерөнхийлөгч сэтгүүлч байтлаа энэ оронд сэтгүүлч гэдэг хадны мангаа л гэсэн үг. Хэлсэн бичсэн бүхэн нь үнэ цэнэгүй болсоор байгаа энэ сэтгүүлч нараа яах вэ. Ноднин Хятадын төв телевизэд очлоо. Хэдийгээр үг хэл нь хязгаарлагдмал ч цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл байдал нь манайхаас хэдэн хувь илүү байхийн. Хэрэгтэй үедээ ашиглаад хаячихдаг нэг удаагийн алчуур баймааргүй юм. Тэгээд дээр нь төрөөс мануус их шагнуулна аа. Төрөө хянах үүрэгтэй сэтгүүлчид төрд сайн долигнолоо гэж шагнуулна. Тэрэндээ дуртайг яана.

1

Хэвлэл мэдээллийн салбар бол төрөө хянах ёстой ардчилсан нийгмийн хамгийн хүчтэй засаглал байх учиртай. Гэтэл нөгөө хянах ёстой нөхдүүдээ сайн хянаж байна шүү гээд өхөөрдөөд байгаа юм уу, муу хянаарай гээд тал засаад байгаа нь мэдэгдэхгүй баахан л шагнал гардуулна. Арай дэндэнэ ээ. Ядаж л энэ салбарын дөрөв дэх засаглалын ажлыг төр хянаад эхэлбэл ардчилсан нийгэм байгуулах гэж хорин жил зүтгэхийн хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу. Зүй нь сэтгүүлчдийн хөдөлмөрийг салбарын холбоод нь үнэлж, томоохон шагнал урамшууллыг нь Олон улсын сэтгүүлчдийн холбоо, хүний эрхийн томоохон байгууллагуудаас хүртээдэг. Энэ бол ардчиллыг хамгаалах хоточ нохойны үүргийг сайн гүйцэтгэжээ, хүний хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг сайн хангажээ гэдгийг нь үнэлж байгаа гэдэг утгаараа томоохон үнэлгээ дүгнэлт ч болдог. Гэтэл манайд үүний яг эсрэгээр. Монголчууд нохойтно гэж ярьдаг даа. Яг л ийм дүр зураг байгаатай олонхи сэтгүүлчид санал нэгдэж байгаа байх.

1

Сэтгүүлчгүйгээр нийгэмд ариун нандин зүйл гэж байхаа больсон цаг. Ашиглаад хаясан цаас шиг биш байхын тулд эвлэлдэн нэгдэх учиртай. Бид сайн сайхан амьдармаар байна. Гэхдээ бусдын зоосоор бус өөрийнхөө хөдөлмөрийн зөв үнэлэмжээр амьдармаар байна.

1

Н.Бадамжав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ахмад дайчин:
Юундаа гомдоллоод байгаа юм. Тэгвэл та нар бүгдээрээ нийлж байгаад төрөөс ямарч одон медаль авахгүй гэж шийдвэр гаргаач. Чадахгүй л дээ.
2013-09-09
zochin:
mash zov setguulchid hudaldagddagui shudarga bh estoi.
2013-09-09
zochin:
нээрээ юмны үнэ нэмэгдээд байдаг_цалин хөлс бахь байдгаараа л байна.муусайн луйварчид та нар төрийн мөнгөөр... татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаад мэдэхгүй байгаа байх даа...ард түмний амьдрал хүнд байна.яагаав нөгөө амлаад байсан эдийн засгийн өсөлт,амьжиргааны түвшин өндөр болно.жаргана гээд байсан.муу хэлээд байсан МАН-ын үед дэлхийн эдийн засаг хямрахад бид зүгээр гарсан.гэтэл одоо харин монголд л хямрал болж байна.Энэ новшийн худалч засгийн газрыг,ерөнхийлөгч гэгч Мянгуужингийнхан хамт огцруулбал таарна шүү АН-ынхан_
2013-09-08
Ta nar:
Ehleed ta nar zob bichij surah daraa ni unen yum bichbel tegeed l OK bolno sh dee
2013-09-08
онгол:
Юугаа яриад байгаа юм бэ Монголын сэтгуул зуй гэж шалны алчуур болсонд та бухэн еерсдее буруутай биздээ Сэтгуулч гэх эрх мэдэлтэй салбарыг та бухэн дээрэмчин менге худал гутгэлэг хорлолт шантааж гэх бух л булайгаар дуургэсэнд л байгаа юм Одоо нэг их хэлмэгдсэн гомдол ярьж гэнэ Муухай монгол занг та бухэн мэргэжлийнээр гаргах юмдаа
2013-09-08
6666:
mash zov
2013-09-08
.....:
яг зов
2013-09-08