Шалгарсан эрдэмтэнд дөрвөн сая төгрөгийн грант олгоно

img

Эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, шинжлэх ухаан технологийн салбарын мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор БШУ-ны яам, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулдаг “Хүрэл тогоот-2013” эрдэм шинжилгээний бага хурал ирэх сарын 4-нд эхэлнэ.

1

Энэ удаагийн хурал ирэх сарын 4-19-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд уламжлал ёсоор байгаль, нийгмийн ухаан, геологи газарзүй, биологи хөдөө аж ахуй, техник технологи болон анагаах ухаан гэх зургаан салбарын эрдэмтэд эрдэм шинжилгээ, судалгааны илтгэлээ хэлэлцүүлж, дүгнүүлэх юм. Салбар бүрээс шалгарч эхний байрт орсон 35 хүртэлх насны нийт 12 залуу судлаачид салбарын сайдын нэрэмжит дөрвөн сая төгрөгийн грантыг олгох юм байна.

1

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ