Азийн банкны холбооны чуулган манай улсад болно

img

Азийн банкны холбооны 30 дугаар чуулган энэ сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаагаа болно. Тус чуулганаар тив, бүс нутгийн түвшинд банк санхүүгийн салбарын томоохон бизнесийн байгууллагуудын төлөөллийг хооронд нь холбож, тодорхой асуудал хөндөн хэлэлцүүлж, үр дүнтэй шийдлийг эрэлхийлдэг байна.

1

Энэ удаагийн чуулганаар “Ази тив-Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр” сэдвийн дор байгаль орчинд ээлтэй тогтвортой эрчим хүчний санхүүжилт, Азийн банкуудын анхаарах хүчин зүйлсийг ярилцах юм байна. Мөн “Шинээр үйлдвэржин тэлж буй улс орнуудад хөрөнгө оруулах боломж ба тулгарч буй хүндрэл, сорилтууд”, “Санхүүгийн салбарыг өөрчлөн хувьсгах нь” зэрэг сэдвээр чуулганд оролцогчид илтгэл хэлэлцүүлэх юм.

1

Улаанбаатар хотноо хоёр өдрийн үргэлжлэх энэ уулзалтад Монголын банк санхүүгийн байгууллагын 150 гаруй төлөөлөгч, Азийн Банкны холбооны гишүүн байгууллагуудын 80 орчим төлөөлөгч оролцох аж.

1

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ