
Малчид, тариаланчдын анхааралд, Өнөөдөр нутгийн баруун хагаст, 9-10-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, говь болон зүүн зүгийн нутгийн баруун хэсэг, төвийн нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, нутгийн баруун хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 хэм, Алтайн өвөр говь, говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 27-32 хэм, говь болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 13-15 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ