Тэргүүн хатагтайн дүү ажлаа өгчээ
Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Х.Болдбаатар ажлаа өгчээ. Тэрбээр Монгол улсын тэргүүн хатагтай Х.Болормаагийн төрсөн дүү бөгөөд “Бодь” группийн харьяа “Улаанбаатар такси” компанийн захирал юм.
Өнгөрсөн сарын сүүлчээр такси үйлчилгээний тарифыг нэмэх асуудал олон нийтийг өнгөрсөн өдрүүдэд багагүй сандаргасан. Харин ШӨХТГ болон Нийслэлийн тээврийн газраас үнийг нэмэхгүй болсноо мэдэгдсэн юм.
Харин такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон ШӨХТГ болон Нийслэлийн тээврийн газрын шийдвэрт багагүй гомдолтой байгаа гэнэ. Тиймээс таксины үнийг нэмэх саналыг гаргасан Х.Болдбаатар өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөө мэдэгджээ.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ