Тод манлай уяач Д.Даваахүү “Хөдөлмөрийн баатар”-ын найраа хийнэ

img

Монгол Улсын Тод манлай уяач Д.Даваахүү өнгөрсөн сар шинийн босгон дээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн билээ. Тэгвэл тэрбээр энэ сарын 29-нд Хөдөлмөрийн баатар цолныхоо найрыг хийхээр болжээ.

Түүний цолны мялаалга наадам Төв аймгийн Баянцагаан суманд болох бөгөөд  их нас, хязаалан, соёолон насны морьд уралдаж, хүчит бөхчүүд уран мэхээ уралдуулах ажээ.

Түүний хувьд  Монголын морин спорт, уяачдын  хөгжилд томоохон хувь нэмэр оруулж яваа энэ хүн морь уяж эхэлсэн цагаасаа хойш 20 гаруй түрүү, дөч гаруй айргийг зөвхөн улсын баяр наадмаас авсан байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ