Хэлмэгдэгсдийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзна
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр маргааш тохионо. Энэ өдрийг угтан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулах юм. Өнөөдөр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос дарга Л.Цог хэлмэгдэгч 90 настай Лоохууз болон хэлмэгдэгсдийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзах юм.
Харин маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын гишүүд, нийслэл, дүүргүүдийн төр, захиргааны байгууллагууд, цагаатгалын салбар комиссууд, төрийн яамд, олон нийтийн байгууллагууд, Монголын хэлмэгдэгсдийн холбоо, хэлмэгдэгсэд, тэдний ар гэр, төрөл төрөгсдийн зүгээс Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ажээ. Түүнчлэн улс орон даяар замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх машин техникүүдийн гэрлийг 11.00 цагаас 13.00 цагийн хооронд асаалгаж, хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлнэ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ