Хүний эрхийн нээлттэй хурал болж байна
Монгол улсын хүний эрхийн Үндэсний комисс нь энэ жил НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн “Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр хүний эрхийн нээлттэй өдөрлөгийг нийт 14 аймагт зохион байгуулж байна. Тухайн аймаг бүрийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулахаар болсон билээ. Уг үйл ажиллагааны хүрээнд Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Н.Ганбаяр тэргүүтэй төлөөлөл “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг өнөөдөр Төв аймагт зохион явуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ