Засгийн газар маргааш хуралдахаар болжээ
Долоо хоног бүрийн баасан, бямба гаригт хуралддаг Засгийн газрын хуралдаан маргааш хуралдахаар болжээ. Учир нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ лхагва гаригт Япон улсад айчлал хийх аж. Тиймээс Засгийн газрын хуралдааныг ийн урагшлуулж, маргааш хуралдахаар болжээ. Засгийн газрын хуралдаанаар Монгол, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын зөвлөлдөх комиссын хуралдааны тухай, Олон улсын судалгааны төвд хандив өгөх тухай, Монгол, Италийн хэлэлцээрийн төслийн тухай, Жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолд нэмэлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэх юм байна.
Мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Зам тээврийн сайд А.Гансүх, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар Зарим газрыг тусгай хамгаалалттай газраас чөлөөлөх тухай, Зээлийн нэмэлт хэлэлцээрийн тухай, Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын тухай, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын тухай, Ерөнхий сайдын хөдөө орон нутагт ажилласан тухай зэрэг асуудлыг танилцуулах юм байна.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ