
Өнгөрсөн долдугаар сарын 29-ны өдөр нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа таван цэнгээний газрын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Учир нь дээрх цэнгээний газрууд Нийслэлийн засаг даргын захирамжийг зөрчиж, шөнийн 00-03 цаг хүртэл архи, согтууруулах ундаагаар үйлчилж байсан нь илэрсэн. Тодруулбал, Доргио, Бишрэлт гүн, Оакланд, Фейс, Метрополис баар шөнийн 03 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчилж байсан нь байна.
Харин өнөөдөр өглөө хуралдсан Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр "Face, "Доргио" гэх мэт цэнгээний газруудын тусгай зөвшөөрлийг цуцалсан байхад хууль бусаар үйл ажиллагаа явуулсныг мэдээлсэн байна. Тиймээс тус цэнгээний газруудын цахилгааныг нь таслахаар болжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ