УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн шүүх хурал маргааш болно

img

УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлээр Нийслэлийн шүүхэд хянахаар болсон билээ. Тэгвэл эл хэргийг маргааш буюу энэ сарын 10-нд хэлэлцэхээр болжээ.

Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан гэх энэхүү хэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцээд нэмж шалгах зүйлс байна, нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.

Харин Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас сэргээн шалгасан уг хэрэгт хяналт тавьсан прокурор үүнийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол шүүхээс эд хөрөнгийг нь хурааж, 10-15 жилийн ял оноох аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aimaar muxaii xvn dee:
eoo
2013-09-09
ихбаяр:
Маш сайхан мэдээ байна.
2013-09-09
иргэн:
энэ муу луйварчинг ялыг нь өгөөд явуулаарай. хогийн баас.
2013-09-09