Өмнөд Солонгос ОХУ-тай төмөр замаар холбогдох санал тавьжээ

img

БНСУ-ын ерөнхийлөгч  Пак Гын Хе “Их-20”-ын уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзахдаа Алс Дорнодоор дамжуулан Орос цаашлаад Европтой төмөр замаар холбогдох талаар санал солилцжээ.

6

“Бид энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж байна. Алс Дорнодын хөгжилд ч та бүхэн анхаарал тавьж байгааг бид мэднэ” гэж ерөнхийлөгч Пак Гын Хе хэлсэн байна.  Ноён Путин “Солонгос бол манай бүс нутгийн эн тэргүүний түншийн нэг. Бид олон талын харилцаагаа дэмжих болно” гэжээ. Хоёр улсын худалдаа эргэлт өнгөрсөн онд 25 тэрбум ам.доллар хүрсэн аж.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
I Myongpak-iin muruudul bieleh ne dee
2013-09-09