ШШГЕГ-ынхан “Ногоон өдөр” үзэсгэлэнгээ дэлгэнэ
ШШГЕГ “Ногоон өдөр” арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн үйлдвэрлэл, газар тариалан эрхлэлт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, хүнсний ногоо болон хүмүүжигчдийн гар урлалын бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулах улмаар тэдний хөдөлмөр эрхэлтийг дэмжих, нийслэл хотын иргэдэд чанартай, хямд хүнсний ногоо хүргэх зорилго бүхий “Ногоон өдөр” үзэсгэлэн, яармаг худалдааг энэ сарын 10, 11-ний өдрүүдэд барилгачдын талбайд зохион байгуулахаар болжээ
Энэ өдрийн хүрээнд төрөл бүрийн хүнсний ногоо, цагаан идээ мөн хүмүүжигчдийн хийсэн чулуун, модон, арьсан гар урлалын бүтээлүүд, хөшөөн чулуу, тоосго, нүхтэй блок, сийлбэртэй гэр, вакум цонх, хаалга зэрэг бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа болох аж.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ