Нөхөн үржихийн эрүүл мэндийн чиглэлээр зөвлөлдөв

img

  “Эх, хүүхэд, өсвөр үе, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт” сэдэвт зөвлөлдөх уулзалт өнгөрсөн долоо хоногт ЭМЯ-нд болжээ.   Уг зөвлөлдөх уулзалтаар аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт нөхөн үржихүйн эрүүл мэндийн тодорхой асуудлаар баримталж буй бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг танилцуулав. Мөн эх, хүүхэд, өсвөр үе, НҮЭМ-ийн тусламж, үйлчилгээний тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж тодорхойлох, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөлдсөн байна. Уулзалтад аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нар, дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга, Нийслэлийн амаржих газрын дарга зэрэг 40 гаруй хүн оролцжээ.   Уулзалтын үеэр ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр “Эхийн эндэгдлийн тандалтын тогтолцоо, эрт сэрэмжлүүлэг, орон нутгийн ЭМБ-ын үүрэг хариуцлага”, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн НҮЭМ-ийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Л.Долгоржав “Жендерт суурилсан хүчирхийлэл, нэг цэгийн үйлчилгээг аймагт байгуулах” сэдвээр, “Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах глобал стратеги” сэдвээр ДЭМБ-ын ажилтан С.Говинд илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Emch nar:
Emch nariin medleg bolovsrol uneheer dutmag bna. Bi buten jil end emnelgeer yavaad odoo etssiin etsest gadagshaa yavj onoshluulj emchluuleheer shiideed bna. Manai emch nar mungu l hardag, medleg bolovsroloo deeshluulj hunii tuluu baihaa 2t tavidag humuus
2013-09-09