Франкурт-на-Майнег юанийн олон улсын худалдааны төв болгоно
Германы канцлер Ангела Меркель “Их-20”-ын уулзалтын дүнгийн хурал дээр Франкфурт-на-Майнег юанийн олон улсын худалдааны төв болгоно гэжээ. Энэ жил юань анх удаа дэлхийн хамгийн эрэлттэй валютын нэг болсон юм. Юань эрэлттэй валютын 17 дугаар байрнаас эхний 10 дугаар байранд орж ирсэн нь өндөр үзүүлэлт гэж мэргэжилтнүүд үнэлж байна.
Өнөөдрийн байдлаар Хонконгийн бирж юаниар гүйлгээ хийдэг үндсэн төв болж байгаа. Мөн Тайбэй, Сингапур, Лондон ч юаниар худалдаа эргэлт хийж байна.
Хятадын эрх баригчид юанийг 2015 он гэхэд хөрвөх чадвартай валют болгох зорилготой байгаагаа нэг бус удаа мэдэгдээд байгаа юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ