“Камертон 2” шоуны ялагчид “Бид 4” нэртэй хамтлаг болжээ
Бүтэн жилийн турш авъяасаараа тэмцэлдэж, Камертончуудын халааг авахыг хүссэн 700 гаруй залуусаас шилэгдэж шигшигдэж үлдсэн дөрвөл тодорсон. “Камертон-2” шоуны ялагчаар 184 дугаартай Д.Зориг, 624 дугаартай Б.Замбалгарав, 728 дугаартай Б.Баярмандах, 729 дугаартай Б.Оргил нар тодорч мэргэжлийн студид бичлэг хийлгэх болон 150 сая төгрөгийн шагналын эзэд болсон билээ.
Тус шоунд ялж Камертончуудын халааг авсан залуус“Бид 4” гэдэг нэртэй хамтлаг болжээ.
Тэд өнөөдрөөс шинэ цомгийнхоо ажилд орж байгаа бөгөөд Камертон хамтлагийн ахлагч Д.Болдын “B production” дээр дуугаа бичүүлж эхэлжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ