Сэтгүүлчдийн урлагийн их наадам болно

img

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн салбарынхны дунд “Урлагийн их наадам”-ыг ирэх сарын 22-26 ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ. “

 “Урлагийн их наадам” нь хэвлэл мэдээллийн салбарынхны  урлаг, соёлын хамгийн том баяр нь болох бөгөөд тухайн салбарын нийт ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдгээрийн урлаг, уран сайхны мэдлэг боловсорлыг дээшлүүлэх, хөгжүүлэх, түүгээр дамжуулан урлагийн яруу сайхныг уншигч, сонсогч, үзэгчдэд хүргэх, наадамд оролцогчдын дундаас урлагийн өндөр авъяас билэгтэй ажилтан, албан байгууллагыг тодруулан алдаршуулж, шагнаж урамшуулах зорилготой аж.

Б.Цэрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ