Д.Батсүх: Би Т.Билэгтийг өмгөөлөхөө больж байна
Хуульчдын анхдугаар их хурал өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд хуралдсан. Хуралдаанаар Монголын хуульчдын холбооны зохион байгуулалт, албан тушаалтны бүрэн эрх, хууль дүрэмдээ зохицуулалт хийхээр хэлэлцэн баталсан байна. 10 дугаар сар хүртэл түр завсарлаад байгаа Хуульчдын анхдугаар хурал мэргэжлийн стандарт, ёс зүйн дүрмийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Мөн хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр Д.Батсүх сонгогдсон. Тэрээр 1996 онд МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. 1997 оноос өмгөөлөгчийн сонгон шалгаруулалт оролцоод, энэ чиглээр ажиллах болсон байна. 2006 өнөөг хүртэл Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, дарга, ерөнхийлөгчийн албыг тус тус хашиж ирсэн байна. Тэрбээр“Хуульзүйн салбарт ажилласан 17 жилийн туршлагыг үнэлэн Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр сонгосонд талархаж байна. Би цаашдаа хуульчдын мэргэжлийн хариуцлагтай байлгах, нэр хүндийг нь дээшлүүлэх нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэнэ” гэдгээ өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн.
7
Түүнээс сэтгүүлчид зарим асуултад хариулт авсан юм.
7
-Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн хувьд ажлаа юунаас эхлэх вэ?
-Хуульчдын нэр хүндийг дээшлүүлэхийг хуульчдын холбоо зорилго болгож байгаа. Хуульчид хариуцлагатай байх ёстой. Мэргэжлийн дүрэмдээ хуульчдын хариуцлагын тогтолцоог зааж өгнө. Хуульчдын эрхзүйн байдлын тухай хуулийг батлан гаргах нь нэр хүндийг нь өсгөх, мэргэжлийн хариуцлагыг нь дээшлүүлэх алхам. Хуралдааны явцад олон талын асуудлыг хөндсөн. Нэгдсэн хариуцлагын тогтолцоог бий болгоно. Шүүгч, өмгөөлөгч, прокурор нар харилцан би биедээ үйлчилнэ.
7
-Та НИТХ-ын экс дарга Т.Билэгтийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Одоо өмгөөллөө үргэлжлүүлэх үү?
-Энэ албан тушаалд сонгогдсоноор өмнө хийж байсан бүх ажлаа зогсоож, өнөөдөр чөлөөлөгдөж байгаа. Тиймээс би Т.Билэгтийг өмгөөлөхөө больж байна.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ