“Харанга”-ын Ц.Чулуунбат “Содон аялгуу” тоглолтоо хийнэ

img

Энэ онд “Харанга” хамтлагийн 25 жилийн ой тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан тус хамтлагийн гишүүд ээлжээр тоглолтууд хийж байгаа. Тухайлбал,  “Харанга”-ын бүх гишүүд уран бүтээлийн тайлан тоглолтоо хүргэж байгаа бөгөөд гитарчин Я.Одсүрэн, гоцлол дуучин Х.Лхагвасүрэн нар энэхүү үүргээ биелүүлээд байгаа юм. Тэгвэл “Харанга”-ын дараагийн тоглолтыг тус хамтлагийн ахлагч, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат хийхээр болжээ.

Түүний “Содон аялгуу” тоглолт есдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд “UB Palalce”-ын концертын их танхимд 19.00 цагаас тус тус болно.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ