Сайд нарт асуулга тавьжээ

img

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хаврын чуулган завсарласнаас хойш бүрэн эрхийнхээ хүрээнд дөрвөн сайдад хоёр асуулт, хоёр асуулга хүргүүлсэн байна. Тэрээр асуулт, асуулгууддаа сонгогдсон тойрог болох Хөвсгөл аймгийн ард иргэд, малчдын амьдрал ахуйтай холбоотой асуудлыг хөнджээ. Эхнийх нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд Хөвсгөл аймгийн Дархадын хотгорын байгаль орчны төлөв байдлын талаар мэдээлэл өгөхийг хүссэн асуулга аж.

6

Тэрээр уг асуулгаараа  Дархадын хотгорын цөлжилтийн байдлыг судалсан эсэх, цаашид судалж тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломж, “Дархадын хотгорын цөлжилттэй тэмцэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, цөлжилтийн эсрэг тэмцэхэд олон улсын байгууллагуудыг татан оролцуулах тодорхой санхүүгийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгах талаар сайдаас мэдээлэл авахыг хүссэн байна.

 6

Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт хандан ЕБС-ийн сурагчдын дотуур байрыг шинэчлэх, шинээр барихдаа хөдөөгийн сургуулийн байршил, хэв шинжийг хэрхэн харгалзаж үздэг, дотуур байрны өнөөгийн орчин нөхцөл, хүүхдийн хоолны хүрэлцээ, чанар, аюулгүй байдлын баталгааг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, дотуур байрны хангамжийг сайжруулах талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зорилгын биелэлтийн талаар асуулга тавьжээ.

 6

Гуравдугаарт, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад бэлчээрийн усан хангамжийг сайжруулах талаар асуулт тавьсан байна. Ингэхдээ өөрийн хөрөнгөөр уст цэг, худаг гаргасан малчин өрхөд урамшуулал олгох, энэхүү эдийн засгийн хөшүүргээр дамжуулан ашиглагдахгүй бэлчээрийг эргэлтэд оруулах боломжтой эсэх, шинээр худаг гаргах хүсэлтэй малчдыг мэдээллээр хангах, шаардлагатай тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх талаар тодорхой мэдээлэл шаардлагатайг онцолжээ.

 6

Дөрөвдүгээрт, Зам тээврийн сайд А.Гансүхэд Монгол Улсын аялал жуулчлалын гол бүс нутгийн хэвтээ болон босоо тэнхлэгийн авто замын ажлын явц, шинээр баригдахаар төлөвлөсөн зам гүүрний зураг төсөв, 2013-2016 оны улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх зам, гүүрийн хөрөнгө оруулалтын ажилд нэмэлтээр тодотгох шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын талаар асуулт тавиад байна. Эдгээр асуулт, асуулгын хариуг холбогдох байнгын хорооны хуралдаан, чуулган дээр өгөхийг сайд нараас хүсчээ.

 6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

3edc:
Yag yaah gej asujagan
2013-09-10
Haruul zangi:
Asuug zailuul oyun gj hachin namtartai nohor yu gesn bol. Battulga ch oilgomjtoi jenko tanai nutagt juulchnii baaz barina tegeed horongo ursana gesn bol gansvh baahan gatsaj bvltgeneb baihdaa
2013-09-09
Skol:
Эвгуй хун шуу
2013-09-09
òýìò÷èõ:
çºâ ë àñóóëãóóä áàéíà ñàéòóóäààð òîäîðõîé ìýäýýëýë áàéäàã þìóó íýýíý õèéíý ãýñýí åðºíõèé þì ë áàéäàã ãàíö ýíý ãèø¿¿í÷ áèø àðä ò¿ìýí ÷ äýýðõ ìýäýýëýë¿¿äèéã á¿ðýí ä¿¿ðýí àâàõ ýðõòýé
2013-09-09
baasan:
urd zugiin tagnuul,luivrinchin gedeg chin, ene de
2013-09-09
zochin:
ene huu jaa yu ve dee
2013-09-09
hjkkkkkl:
Soliotoi amitan be. Medeelliin saituudruu orood l medeed avaach. Sanaa tavij baigaa hun bolj her tur goridson hugiin hog ve
2013-09-09