Ургац хураалтын ажилд оролцох залуус замдаа гарлаа

img

ҮХААЯам, Монголын залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран хэрэгжүүлж байгаа “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд “Намрын ажил- Залуус” төслийг энэ жилээс хэрэгжүүлж байна.

.

Энэхүү төслийг хэрэгжүүлэх ажилд их, дээд сургуулийн оюутнууд болон ажилгүй иргэд нэгдэн оролцож байгаа аж. Өнөөдөр буюу энэ сарын 09-ний өдөр уг төсөлд хамрагдсан “Монгол” дээд сургуулийн 50-иад оюутан Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд очиж, ургац хураалтын ажилд оролцохоор аян замдаа гарлаа.

.

Харин маргааш “Хамаг Монгол” МСҮТ-ийн 55 оюутан Сэлэнгэ аймгийн Сайхан суманд, “Монгол” дээд сургуулийн 15 оюутан Дархан-Уул аймгийн Шарын гол суманд очиж намрын ажилд оролцож, ургацын талбайд ажиллах юм. Мөн хоёрдугаар ээлжид явах залуусыг энэ сарын 20-ныг хүртэл МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж дээр бүртгэж байна. Намрын ажилд залуус 7-14 хоногийн хугацаанд ажиллах бөгөөд өдрийн 20 мянган төгрөгийн цалин авах юм байна.

.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ