Тасганы уулзварыг өргөтгөн шинэчилж нээлээ
“Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэжилж буй 12 дахь уулзвар өнөөдөр ашиглалтад орлоо. Баянбүрдээс III, IV хороолол, Гэсэр сүмээс Зурагт, Баянхошуу чиглэлийн замууд огтлолцдог Тасганы уулзвар нь нийслэлийн ачаалал ихтэй замуудын нэг. Түгжрэл их үүсдэг уг замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлгөөний зохион байгуулалтыг зөв болгож, зорчих хэсгийн талбайг 2781 ам метрээр өргөтгөн, нийт 15200 ам метр талбайд асфальтбетон хучилт хийсэн байна. Мөн уулзварын өргөтгөлд орсон инженерийн шугам хоолойг цогцоор нь шийдэж, 1100 ам метр талбайг ногоон байгууламжтай болгох юм.
Тасганы уулзварын зорчих хэсгийн талбайг өргөтгөж, зохих тэмдэг тэмдэглэгээ, явган зорчигчийн зам, нэмэлт гэрлэн дохиотой болгож шинэчлэх зураг төслийг “Ар Си Эс Си” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Төгс зам” ХХК гүйцэтгэжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ