Согтуу эмчийн буруугаас нярай хүнд гэмтжээ
Эмч нарын хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас орон нутагт дөнгөж төрсөн нярай хүнд гэмтсэн хэрэг дахин гарлаа.
Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт дөнгөж төрсөн нярайг эх баригч эмч н.Сүрэнжав эмнэлгийн багажийг заалтын дагуу ашиглаагүйн улмаас тархинд нь хүнд гэмтэл учруулжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн үед эх барих эмч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд төрөх орон дээр гарсан эхийн нярайн толгойноос нь зориулалтын багажаар долоон удаа татсан байна. Үүний улмаас нярай тархиндаа маш хүнд гэмтэл аван төржээ.
Уг нь өөрөөрөө төрж чадахгүй эхийн нярайг тус зориулалтын багажаар 2-3 удаа татах ёстой эмнэлэгийн заалт байдаг аж.
Одоогийн байдлаар нярайн биеийн байдал тун хүнд байгаа бөгөөд Нэгдсэн эмнэлэгт хяналтад эмчлүүлж байгаа ажээ.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ