Цагдаа осол гаргаж хүн гэмтээжээ
Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт айлын гэр дайрч хүн гэмтээсэн авто осол саяхан гарчээ. Саарал өнгийн жижиг машин замын хажуугийн айлын хашааг цөмлөн орж гэрийг нь дайрсан байна.
1
Эх сурвалжийн мэдээлснээр уг хашаанд хоёр гэр байсан бөгөөд машин нэгийг нь цөмлөн орж нөгөөд нь тулаад зогссон гэнэ. Гэрт байсан нэг эмэгтэй гэмтсэн аж. Түүнийг түргэн тусламжийн машин авч явсан байна. Мөн эх сурвалжийг өгүүлж буйгаар осол гаргасан машиныг цагдаагийн дүрэмт хувцастай нэгэн жолоодож явсан гэнэ.
1
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ