УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн шүүх хурал болно

img

УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлээр Нийслэлийн шүүхэд хянахаар болсон билээ. Тэгвэл эл хэргийг өнөөдөр хэлэлцэнэ

Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан гэх энэхүү хэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцээд нэмж шалгах зүйлс байна, нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.

Харин Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас сэргээн шалгасан уг хэрэгт хяналт тавьсан прокурор үүнийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол шүүхээс эд хөрөнгийг нь хурааж, 10-15 жилийн ял оноох аж.

Б.Цэрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Ger byleeree avilgachid, exner n gaali d ajildag bas aguu avilgach
2013-09-10